Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн цехийн намар, өвлийн бэлтгэл ажил 64.1 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Ашиглалтын хугацаа дууссан, элэгдсэн тоног төхөөрөмжийг шинэчлэх, шинээр худалдан авах үндсэн хөрөнгийн худалдан авалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж. Одоогийн байдлаар  шинээр худалдан авах үндсэн хөрөнгийн худалдан авалтын  ажлын гүйцэтгэл  92.4 хувьтай байна. Энэ онд хөрөнгө оруулалтын чиглэлээр 10 гаруй сая долларын өртөг бүхий 130 тонны даацтай белаз машин ашиглалтад оруулжээ. Энэ нь тус цехийн хэмжээнд сүүлийн найман жил хийгдээгүй томоохон хөрөнгө оруулалтын ажил бөгөөд  нийт хөрөнгө оруулалтын 80 орчим хувийг эзэлж байна. “Эрдэнэт  үйлдвэр” ТӨҮГ-ын Авто тээврийн цехийн дарга Я.Дамдиндорж: “Шинэ техникүүдийг ашиглалтад оруулсан нь үйлдвэрлэлийн төлөвлөгөөт даалгавруудыг  амжилттай биелүүлэхэд нөлөөлсөн. Манай хамт олон намар өвлийн бэлтгэл ажлын хүрээнд 23 ажил хийхээр төлөвлөснөөс таван ажил нь бүрэн дууссан. Намар өвлийн бэлтгэл ажлын хүрээнд тээврийн хэрэгсэл, тусгай зориулалтын автомашинуудыг бэлдэх, 2021 оны техникийн улсын үзлэгт оруулах ажлыг хангаж байгаа. Зам засвар арчилгааны машинуудыг ч өвлийн улиралд бэлдэн төлөвлөгөөний дагуу ажиллуулж байна” гэв.                                                                                                            

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.