Эрдэнэт хотод Европын Сэргээн босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ)-ны төсөл хэрэгжихээр боллоо. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өчигдөр (ЕСБХБ)-ны Төв Ази, Монголыг хариуцсан дарга Андре Күүсвек, тус банкны суурин төлөөлөгч Ирина Кравченко зэрэг албаны хүмүүстэй цахим уулзалт хийж, хамтын ажиллагааны талаар ярилцан, ЕСБХБ-ны долоон сая ам.долларын зээл, 1.5 сая ам.долларын техникийн туслалцаа болон Европын холбооны 6.26 сая еврогийн буцалтгүй тусламжаар санхүүжигдэх "Эрдэнэт хотын гамшигт тэсвэртэй байдал төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурлаа.Энэхүү төсөл нь Орхон аймгийн үерийн далан, дамжуулах хоолой зэргийг барьж байгуулах чухал ач холбогдолтой юм. 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.