Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж болон сонгуулийн зохион байгуулалтад шаардлагатай бусад зүйлсийг орон нутагт хүргэх ажил үргэлжилж байна.

Өнөөдрийн байдлаар сонгуулийн 12 тойргийн материалыг аймгийн сонгуулийн хороодод хүлээлгэн өгч, орон нутаг руу хүргээд байгаа бөгөөд 6 дугаар  сарын 20-ны өдөр гэхэд нийт сонгуулийн хороодод хүргүүлсэн байхаар ажиллаж байгаа юм. 

Түүнчлэн сонгуулийн санал авах өдөр сонгогчдыг КОВИД-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэхэд шаардлагатай амны хаалт, нэг удаагийн бээлий, гар болон санал авах байрны ариутгалын бодис зэрэг зүйлсийг Улсын онцгой комиссоос хүлээн авч орон нутгуудад илгээж дууслаа.

Эх сурвалж: Сонгуулийн ерөнхий хороо

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.