ОУВС-гаас Монгол Улсын Засгийн газарт олгосон 99 сая ам.долларын санхүүжилт орж ирлээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдээллээ.  

Энэ талаар ОУВС-гийн захирал Кристалина Георгиева, Монгол Улс Covid-19-өөс хамгаалах чиглэлд шуурхай арга хэмжээ авснаар олон хүний амь насыг эрсдэлд оруулахаас хамгаалсан. 99 сая ам.долларын энэ санхүүжилт нь дээрх арга хэмжээнүүдийг үргэлжлүүлж, эдийн засгаа тэтгэхэд тус нэмэр болно хэмээн мэдэгдсэн байна.

Эх сурвалж:Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба


 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.