Энэ удаагийн сонгуульд 13 нам, дөрвөн эвслээс нэр дэвшүүлсэн 485, бие даан нэрээ дэвшүүлсэн 121 нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар шийдвэрлэсэн байдаг. Өнөөдөр буюу 2020 оны зургадугаар сарын 2-ны өдөр нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь гардууллаа.

Ийнхүү Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуульд нийт 606 нэр дэвшигч бүртгэгдсэнээс 455 нь буюу 75.08 хувь нь эрэгтэй, 151 нь буюу 24.92 хувь нь эмэгтэй нэр дэвшигчид байна.

Дашрамд дурдахад, УИХ-ын 2016 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр 498 хүн бүртгүүлж үнэмлэх авснаас 14 хувь нь буюу 69 нь бие даан нэр дэвшигч, нийт нэр дэвшигчдийн 26 хувь нь буюу 129 нь эмэгтэй нэр дэвшигч байжээ.

Эх сурвалж: Сонгуулийн ерөнхий хороо

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.