СЕХ-д бүртгэл нь баталгаажсан нийт 13 нам, 4 эвслийн 468 нэр дэвшигч болон 121 бие даан нэр дэвшигч, нийт 589 нэр дэвшигч өнөөдрөөс буюу зургаадугаар сарын 2-ноос эхлэн сурталчилгаагаа явуулах эрхтэй болж байгаа юм. 

Сурталчилгааг сонгуулийн өмнөх өдрийн буюу зургаадугаар сарын 23-ны 00.00 цаг хүртэл явуулах боломжтой юм. 

УИХ-ын 2020 оны сонгуулийн сурталчилгааны үед коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд нэр дэвшигчид, сонгуулийн штабын ажилчид болон ард иргэд нийтээр дагаж мөрдөх тус түр журмыг 8 зүйл 50 заалттай боловсруулжээ. Уг журамд нэр дэвшигчид иргэдтэй уулзалт зохион байгуулахдаа мөрдөх халдвар хамгааллын дэглэм, хугацаа зэргийг тусгасан байна. 

Эх сурвалж: СЕХ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.