ФАТФ-ын саарал жагсаалтаас гарах тайлангын үр дүнгийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатартанилцууллаа. 

Тэрээр "Өчигдөр ФАТФ-ын нарийн бичгийн дарга нарын газраас тайлангийн дүгнэлт ирсэн. Тус дүгнэлтийн сүүлийн хуудсанд зургаан даалгавар бүгд хамгаалагдсан гэж бичсэн байна. Даалгавраа амжилттай биелүүлэхэд бүгд хамтран ажиллаж чадлаа. Тавдугаар сарын 4-ний өдөр үлдсэн үүрэг даалгаврыг 100 хувь хамгаалсан. Ингэснээр манай орон ФАТФ-ын өмнө нэр төртэй хамгаалж дууссанаа мэдэгдье" гэв.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "ФАТФ-ын өгсөн зургаан даалгаврыг биелүүлснээр Монгол улс саарал жагсаалтаас гарах нөхцөлийг хангасан хэмээн ойлгож болно. Төрийн байгууллагууд баг болж ажилласны үр дүн гарлаа гэж харж байна" гэв. 

Монгол Улс 2019 оны аравдугаар сард ФАТФ-ын Саарал жагсаалтад ороход зургаан үүрэг даалгавар авснаас нэгдүгээр сард  БНХАУ-ын Бээжин хотод болсон хурлаар гурван ажлыг хамгаалж, хангалттай гэсэн үнэлгээ авч байсан юм. Харин тавдугаар сарын 11-нд ФАТФ-д  үлдсэн гурван ажлаа хамгаалсан аж.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.