“Бодь даатгал”-ын нэгж хувьцааны үнэ 113-135 төгрөг
Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын тушаалаар “Бодь даатгал” компанийн нийт 235 сая 319 мянга 718 ширхэг энгийн хувьцааг үнэт цаасны бүртгэлийн I ангилалд бүртгэснийг Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хурлаар хэлэлцэж, нийт гаргасан хувьцааны 25 хувь буюу 58.8 сая ширхэг хувьцааг нийтэд санал болгон худалдах зөвшөөрлийг олгожээ. Тус компани олон нийтэд арилжаалах хувьцааны 60 хувь буюу 35.2 сая ширхэг хувьцааг стратегийн хөрөнгө оруулагчдад тогтоосон үнийн аргаар буюу нэгжийн үнийг 113 төгрөгөөр, 20 хувь буюу 11.7 сая ширхэг хувьцааг захиалгын бүртгэлийн аргаар нэгжийн үнийг 113-135 төгрөгийн хооронд нийтэд санал болгон худалдаж, нийт 5.3-5.58 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөөд байгаа билээ. Хөрөнгө оруулалт, технологийн хөгжүүлэлт, сайжруулалтанд зарцуулахаар төлөвлөж байгааг үнэт цаасны андеррайтингийн үйлчилгээг “Би Ди Сек ҮЦК” ХК, аудитын үйлчилгээг “БДО Аудит” ХХК, хөрөнгийн үнэлгээний үйлчилгээг "Гэрэгэ эстимэйт" ХХК, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг “ИЭЛСИ” ХХН тус тус үзүүлж байна.

Эх сурвалж: МХБ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.