УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу Сонгуулийн ерөнхий хороо тавдугаар сарын 21-ний өдөр нэр дэвшигчдийн баримт, бичгийг хүлээн авч ажлын тав хоногийн дотор хариу мэдэгдэх зохицуулалттай. Тиймээс эхнээсээ нэр дэвшигчдийн эрхийг баталгаажуулж, бичиг баримт дутуу бол түүнийх нь дагуу хариу мэдэгдэж байгаа юм.
УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг УИХ-д нэр дэвших болзол хангасныг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгдлээ.
Түүний хувьд энэ удаагийн сонгуульд Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшихээ илэрхийлсэн. Мөн тэрээр энэ удаад бие даагчдын цуглуулах гарын үсгийг давуулан биелүүлж, нийтдээ  31,041 сонгогчийн гарын үсгийг цуглуулсан аж. Бие даан нэр дэвшигч нь хуулийн дагуу 801-ээс дээш сонгогчийн дэмжсэн гарын үсэг цуглуулах хуулийн зохицуулалттай байдаг.
Дашрамд дурдахад, Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийн үнэмлэхийг албан ёсоор ирэх сарын 2-ны өдөр гардуулах юм.


Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.