БНХАУ-д 175 монгол хүний геномын кодийг задлан шинжилж 2017 онд нийтэлсэн байдаг. Үүнд Монгол Улсын иргэд сайн дураараа оролцжээ. Энэ өдрөөс хойш хүний генийг бүтэн унших технологийг Монгол Улсад яаралтай нэвтрүүлэх шаардлагатай гэж үзэн өнгөрсөн гурван жилийн турш энэхүү технологийг нэвтрүүлэх, дэд бүтэц, хүний нөөц, шаардлагатай тоног төхөөрөмж, программ хангамж зэргийг бүрдүүлж, 2019 оны 11-р сараас судалгааг үе шаттайгаар эхлүүлсэн юм. Энэ технологийг эзэмшихийн тулд 99 үе шат бүхий 255 үйлдлийг алдаагүй зөв хийх шаардлагатай гэж үзсэн байдаг.

Харин өнөөдөр эдгээр үйл явцыг амжилттай хийж гүйцэтгэн Монгол эрдэмтэд, эх орондоо Монгол хүний удмын мэдээллийг бүрэн унших чадамжтай болсон. Энэ технологи нь манай улсын шинжлэх ухааны салбарт цоо шинэ үеийг эхлүүлнэ. Тус технологийн ач холбогдол нь асар их. Зүйрлэвэл, Монгол хүн дахин сансарт нисэхтэй харьцуулж болох юм. Гэхдээ дээшээ тэнгэрлүү биш дотогшоо эсийн гүн рүүгээ сансарт нисч байгаа хэрэг хэмээн үзэж буйгаа Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа мэдэгдлээ.

Энэхүү “Монгол геном” төслийн ач холбогдлын тоймловол;

  1. 6000 гаруй удамшлийн өвчин, төрөлхийн гажигуудыг оношлох, зарим өвчнийг нь эмчлэх боломж бүрдэнэ
  2. Хорт хавдрын генийн зургаан төрөлд хуваагдах 44.752.996 өөрчлөлтийг тодорхойлох боломж нээгдэнэ. Одоогоор манай улс 100 доторх өөрчлөлтийг илрүүлж байна.
  3. Хорт хавдрын эмчилгээний сонголт хийх боломжийг бүрдүүлнэ
  4. Монгол Улсад дархлааны эсээр хорт хавдрыг эмчлэхэд шаардагдах тулгуур технологиудын нэг бий болно.
  5. Хувь хүнд тохирсон анагаах ухааныг хөгжүүлэх суурь бүрдэнэ
  6. Монгол хүний гарал үүслийг тодорхойлоход томоохон хувь нэмэр оруулна.
  7. Чингис хаан судлалд генетикийн аргаар шинэ баримт, нотолгоо бий болгоно
  8. Монгол улсын хэмжээнд тулгамдсан асуудал болоод цус ойртолтыг маш өндөр нарийвчлалтайгаар тодорхойлж эхлэнэ.
  9. Хувь хүний бодисын солилцооны онцлог, оюуны болон бие махбодийн биологийн чадамжууд, дархлааны онцлог, өвчлөл, стресс даах чадвар гэх мэт олон шинж чанарыг нарийн тодорхойлох боломжтой болно
  10. Эпигенетикийн шинжлэх ухааныг Монгол Улсад хөгжих суурь тавигдана.
  11. Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнийг таних, илрүүлэх боломж бүрдэнэ.
  12. Нэн ховор, ховор амьтан, ургамалыг геномийн мэдээллийг уншиж тогтоох, хадгалах боломжтой болно. Жишээлэхэд, мазаалай, ирвэс, монгол бөхөн, тахь, хавтай, алтангагнуур, зүүн гарын гоёо зэрэг амьтан ургамлын ген фонд бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.
  13. Хурдан морь, ямаа, малын үүлдэр угсааг судлах,  сайжруулахад хувь нэмэр оруулна
  14. Гэмт хэргийн илрүүлэлт, шүүх эмнэлгийн зарим асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэнэ
  15. Цар тахал, хоруу чанартай вирус, бактерийн  мөн чанарыг таних, оношлогоо, эмчилгээг боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулна. Дашрамд өгүүлэхэд, БНХАУ шинэ коронавирусийн геномын дарааллыг тодорхойлоход энэ технологийг ашигласан юм.

Цаашид ч “Монгол геном” төсөл нь анагаах ухаан, тэр дундаа хавдар судлал, биологи, генетик, байгаль орчин хамгаалах, нөхөн сэргээх, хүн болон хүнс судлал, газар тариалан, мал аж ахуй, хуульзүй, түүх, вирус судлал, микробиологи зэрэг есөн салбарт үнэтэй хувь нэмэр оруулна. Энэхүү төслийг эхлүүлэхэд багагүй хөрөнгийг зарцуулжээ. Гэвч судалгааны ажлыг цаашид үргэлжлүүлэхэд санхүүгийн дэмжлэг туслалцаа шаардлагатай байгаа аж. Тиймээс эх орондоо хайртай, үндэсний бахархалдаа хайртай элэг нэгт монголчууд, төр болон хувийн хэвшлийн байгууллагууд та бүхнийг тус төсөлтэй хамтран ажиллахыг Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа уриаллаа. “Оточ манрамба” их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, Монгол Угсаатны удмын сан судлалын төв хүрээлэнгийн тэргүүн, Монгол геном төслийн удирдагч, анагаах ухааны доктор, дэд профессор Ж.Амарсанаагийн санаачлан удирдсан уг төслийн баг бүрэлдэхүүнд “Оточ анрамба” их сургуулийн дэд захирал, анагаах ухааны доктор, дэд профессор Г.Одонцэцэг нарын найман эрдэмтэн ажиллажээ. “Монгол геном” төслийн ерөнхий ивээн тэтгэгчээр “Эрүүл Монгол хүний төлөө” уриатай “Хаппи Веритас”эмнэлэг хамтран ажилласан юм.  

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.