ХХААХҮЯ, ЖДҮХС-гаас Жижиг, дунд, бичил бизнес эрхлэгчдэд урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох ажлыг орон даяар зохион байгуулдаг. Энэ удаад зээлийн эргэн төлөлтөөс татан төвлөрүүлсэн 50.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор төлөвлөжээ. 

Зээлд хамрагдах хүсэлтэй аж ахуй нэгж орон нутагт бол цаасаар, нийслэлд цахимаар төслөө ирүүлэх боломжтой юм байна. Төсөл хүлээн авах хугацаа  энэ сарын 19-ны өдрийн 17:30 цаг хүртэл үргэлжлэх аж.

“Covid-19” халдварын улмаас үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулан энэ жил олгох зээлийг хүн амын хүнсний хангамжийн тогтвортой байдал, стратегийн хүнсний хэрэгцээг хангах, эрүүл мэндийг хамгаалах, халдваргүйтгэл ариутгалын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд олгох зорилго тавьжээ.

Түүнчлэн шинэчлэн баталсан журмын хүрээнд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг шинэ хуулийн дагуу ангилж, ангилал тус бүрт зээлийн багцыг хуваарилан олгох юм байна. Мөн орон нутгаас шалгарсан бичил ангилалд хамаарах аж ахуйн нэгжийн  зээлийг тус сангаас шууд санхүүжүүлэхээр болжээ. Ингэхдээ олгох зээлийн хэмжээг төсөл ирүүлэгчийн борлуулалтын орлоготой уялдуулсан нь онцлог болж байгааг албаны эх сурвалж хэлэв.

Эх сурвалж: www.epress.mn

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.