Ковид-19 халдварт өвчний цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдийг олноор цуглуулахгүйн тулд мэдээллийн төвийн фэйсбүүк хуудсаар иргэдэд 1072 хувьцаа, ногдол ашигтай холбоотой мэдээллийг тогтмол өгч байна. Тус компанийн хувьцаа эзэмшигч 2.512.000 иргэн байгаа бөгөөд үүнээс 1.718.296 нь хувьцааны дансаа нээлгэжээ. Данс нээлгэсэн хүмүүсээс 425.000 нь банкны дансаа мэдүүлж баталгаажуулсан байна. Тиймээс банкны дансаа холбуулж баталгаажуулсан иргэдийн ногдол ашиг тухайн дансанд нь шилжинэи хэмээн тус компанийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал Х.Нурлат мэдээлэл өглөө. 

Иргэдийн ногдол ашгийн санхүүжилтийг “Эрдэнэс-Тавантолгой” компаниөнгөрсөн долоо хоногт “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-ийн дансанд шилжүүлжээ. Харин хувьцааны дансаа нээлгэсэн ч банкны дансаа холбож баталгаажуулаагүй болон данс нээлгээгүй иргэдийн хувьд И баримт аппликэйшнаар дамжуулан олгохоор бэлтгэл ажил хангагдсан. Өөрөөр хэлбэл И баримт аппликэйшн дээр бүртгүүлж, банкны дансаа холбосноор тухайн дансаар ногдол ашгаа авах боломжтой юм байна.

 Дашрамд дурдахад, “Эрдэнэс-Тавантолгой” компани өнгөрсөн долоо хоногт 22 мянган тонн нүүрс олборлож, 30.3 мянган тонн нүүрс ачиж, 150 мянган тонн нүүрс экспортложээ. Ингэснээр он гарсаар нийт 2.625 мянган тонн нүүрс олборлож, 1.112 мянган тонн нүүрс экспортлоод байна. 

Эх сурвалж: Epress.mn

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.