“Ногоон бэрс” шатрын клубээс санаачлан УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Монгол Улсын шатрын гурван удаагийн аварга, олон улсын мастер, "Алдар спортын хороо"-ны шатрын клубын багш Янжиндуламтай хамтран цар тахлын хорионы үед хүүхэд, багачууддаа шатрын анхан шатны болон дунд төвшний цахим сургалтыг удахгүй хүргэх ажээ.

Дашрамд дурдахад, сүүлийн дөрвөн жилийн хугацаанд “Ногоон бэрс” шатрын клубыг сургууль, цэцэрлэгт байгуулснаар 10 мянга гаруй хүүхдийг шатартай нөхөрлүүлж сургалт, тэмцээнүүдийг зохион байгуулжээ. Түүнчлэн эрхэм гишүүн Б.Саранчимэгийн шатрын ертөнцтэй амьдралыг холбосон "Шийдэмгий нүүдэл" ном уншигчдын талархлыг хүлээж байна.

Тэрээр "Шатар бол ганц оюуны спорт төдийгүй хүмүүжил, бас боловсрол, бясалгал, алсын хараа юм. Шатар хүний амьдралд эерэг нөлөөтэй учраас хүүхэд багачуудаа шатар сурахад нь энэ цахим хичээл хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна" хэмээн  өөрийн нүүр номондоо бичжээ. 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.