2019 онд Улсын нэгдүгээр төв эмнэлэг үйлчилгээндээ шинэчлэлт хийж эрүүл мэндийн салбарын үйлчилгээг иргэдэд илүү ойртуулж, хурдан шуурхай үйлчлэх тал дээр голлон анхаарч ажиллав. Тухайлбал үзлэгийн цагийг өмнөх жилүүдэд үйлчлүүлэгчид өглөө эрт оочирлон авдаг байсан бол энэ удаа гэрээсээ гар утсаар цаг авч үйлчлэх болжээ.Эмнэлэгийн 77110111 дугаарт залган үзлэгийн цаг эмчлүүлэх төрлөө сонгох юм. Түүнчлэн Нэгдүгээр эмнэлгийн Амбулаторийн угтах хэсэг, лабораторийн тасаг, эрчимт эмчилгээний тасаг, урологийн үзлэгийн хэсэг, 1 давхрын коридорын хэсэг, эмзүйн алба, гадна машины зогсоолын иж бүрэн засвар хийгдэж шинэчлэгджээ.

Засвар шинэчлэлийн ажлаас гадна менежмент, зохион байгуулалтын шинэлэг, аргачлалуудыг үйлчилгээндээ нэвтрүүлж иргэдийн шинжилгээний хариугаа автомат машинаас иргэний үнэмлэхээрээ авах, цаг урьдчилан захиалах, онлайнаар үзлэгийн цаг товлох үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна.

Нэгдүгээр эмнэлгийн хувьд 2024 он хүртэл мастер төлөвлөгөө гаргаж ажиллаж байгаа. 2020 онд амбулаторийн хэсгийн үйлчилгээ, засварын хувьд 100 хувь цэгцэнд нь оруулна. 2021 онд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тасгуудын орчны шинэчлэлтүүдийг хийхийг зорьж байгаа. Иргэд улсын эмнэлгээр тав, тухтай, сэтгэл ханамжтай үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.