ООрон нутгийн төсвийн 220 сая төгрөгөөр 70 иргэнийг өргөө цагаан гэртэй болголоо. Орхон аймаг жил бүр орон нутгийн төсөвтөө мөнгө тусган нэн ядуу болон өрх толгойлсон эцэг, эх, байгалийн гамшигт өртсөн иргэдэд таван ханатай гэр олгодог  юм. Энэ жил 80 өргөдөл ирснээс 70-ыг нь шалгаруулж олголоо.  

Сүүлийн гурван жилд нийт 500 иргэнийг гэртэй болгосон байна. Тодруулбал, 2016 онд 161, 2017 онд 172, 2018 онд 80, 2019 онд 70 өрхөд гэр олгожээ. Гэрийг олгохдоо “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай”,”Нийгмийн халамжийн тухай” хууль болон аймгийн Засаг даргын 2008 онд баталсан “Журам батлах тухай” 67 дугаар захирамжийг үндэслэдэг байна.

Ингэхдээ байгалийн гамшигт гэр орон нь өртсөн, асран хамгаалах ах, дүү төрөл садангүй, хөдөлмөрийн чадвараа алдсан, нэн ядуу, 16-аас доош насны гурав буюу түүнээс дээш хүүхэдтэй, төрийн албанд ажилладаг бага насны хүүхэдтэй амьдралын боломж бололцоо тааруу, өөрийн гэсэн орон гэргүй, бага насны хүүхдүүдтэй залуу гэр бүл, сүүлийн таван жилд Орхон аймагт тогтвор суурьшилтай амьдарсан иргэдэд олгожээ.  

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.