https://www.facebook.com/D.Batlut/videos/1392788680922745/UzpfSTIwNTUyNjQ1ODQ3NjI3MzY6MjQ2MzY2MDY1MDU4OTc5Mg/

2016 оноос хойш боловсролын салбарт 2 сургууль, 2 цэцэрлэг ашиглалтад орсноор сурагчдын хамран сургалт 95 хувьд хүрч 2000 гаруй хүүхэд гэртээ ойр сургууль, цэцэрлэгтээ хамрагдаж улмаар 100 гаруй хүн ажлын байртай боллоо.
Одоогоор:
- Яргуйт багт 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг
- Баянбулаг багт 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг-85 хувь
- 1 сургуулийн 928 хүүхдийн багтаамжтай өргөтгөл -75 хувь
- 23 дугаар цэцэрлэгийн өргөтгөл -40 хувь
- Эрдэнэ багт 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг -25 хувь
- Рашаант багт 250 хүүхдийн суудалтай сургууль-40 хувь
- Даваат, Шанд багт 250 хүний суудалтай Соёлын төв -20 хувь
- 7 дугаар цэцэрлэгийн усан санг шинэчлэх-35 хувь
- 18 дугаар цэцэрлэгийн өргөтгөл -85 хувь
- Жаргалант суманд 1200 хүүхдийн багтаамжтай дотуур байр-20 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Түүнчлэн Наран багийн Соёлын төв болон Согоот багийн 4 дүгээр цэцэрлэгийн барилгын ажил тендер шалгаруулалтынхаа шатанд явж байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.