Үндэсний Агаарын Тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн 2019-2020 оны өвлийн нислэгийн хуваарийн талаарх мэдээллийг та бүхэндээ хүргэж байна. Олон улсын нислэгийн хувиараар 10-р сарын 27-оос өвлийн цагийн хуваарьт шилжих бөгөөд 2020 оны 3-р сарын 28-г дуустал үргэлжилнэ. .

ОНЦЛОХ НИСЛЭГҮҮД:

Бангкок хот:

Аялал жуулчлалын бүс нутаг Тайландын вант улсын нийслэл Бангкок хот руу 10-р сарын 30-аас эхлэн 7 хоногийн Лхагва, Бямба гараг бүр шууд нислэгтэй.

Хонг Конг хот: ӨДӨР БҮР нислэгтэй.

Энэ жил Хонг Конг хотын чиглэлийн давтамжыг өвлийн цагийн хуваарийн хугацаанд өдөр бүр болгож байгаагаар онцлогтой юм.

Сөүл хотын нислэг: Энэ өвлийн хугацаанд СӨҮЛ хот руу 7 хоногт 9 нислэг үйлдэнэ. Сөүл хот руу өдөр бүр нислэгтэй байх бөгөөд Мягмар болон Баасан гарагуудад шөнийн давхар нислэгтэй байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.