Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын баруун хэсгийн алслагдсан бүс нутагт дэгдсэн “Эбола” вирусын тархалтыг зогсоосон тухайгаа албан ёсоор мэдэгдсэнээс хэдхэн хоногийн дараа тус улсад уг вирусын халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн тухай лхагва гарагт Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлэв.
Конго улсын Засгийн газар Умард Киву мужид дээрх өвчний халдвар бүртгэгдсэн тухай лхагва гарагт зарласан бөгөөд долоо хоногийн өмнөхөн тус улсын эрүүл мэндийн яамнаас Экватеур мужид дэгдсэн тархалтыг бүрэн зогсоолоо хэмээн мэдэгдээд байсан юм.
“Нийт зургаан сорьцыг шинжлэхэд дөрвөөс нь “Эбола” вирус илэрсэн гэж нийслэл Киншаса хот дахь Био-анагаах ухааны судалгааны үндэсний хүрээлэнгээс мэдээлсэн” гэж тус улсын эрүүл мэндийн байгууллагаас мэдэгджээ. Мөн нэмэлт шинжилгээнүүдийг хийж байгаа юм байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.