АТГ-ын үүдэнд мэдэгдэл хийж, 60 тэрбумын асуудал шийдэгдэх хүртэл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд суухгүй хэмээн эсэргүүцлээ илэрхийлсэн. Мөн УИХ-ын дарга М.Энхболдыг парламентыг удирдах ёсзүйн хэмээн, огцрох ёстойг хэлж байв.

Харин өнөөдөр тэрбээр Төрийн ордонд мэдээлэл хийж, УИХ-ын дарга М.Энхболдыг огцрох шаардлагыг дахин тавилаа. Мөн 60 тэрбумын асуудлаар нээлттэй сонсгол явуулахыг уриаллаа.

Энэ үеэрээ тэрбээр 60 тэрбумыг мэдээлэх 9310 6060 дугаарын утас ажиллуулж эхэлснээ дуулгав. Энэ утсанд төрийн албыг наймаалцсан тухай мэдээллийг өгч болох аж.

 

Б.Учрал

Эх сурвалж: shuud.mn

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.