МУИС-ийн Улаанбаатар Сургуулийн Түүх, археологийн багш Т.Идэрхангай ахлагчтай судалгааны анги нь 2022 оны 6 дугаар сард Хонгор сумын Гавилуй уулын 2 бунхант булшийг сонгон малтан судалж 26 дэсийн 28 ширхэг олдворыг танилцуулж байсан бол энэ жил аймгийн Засаг даргын дэмжлэг, орон нутгийн санхүүжилтээр малтлага судалгааны ажлыг 6 дугаар сарын 25-наас эхлэн 45 хоногийн турш хийсэн юм.

Малтлагын үр дүнд Сяньбигийн үеийн язгууртны 2 бунхант булшинд малтлага судалгаа хийснээс том хэмжээтэй бунхант булш нь эрт үед тоногдсон байдалтай олдсон бол нөгөө бунхан огт хөндөгдөөгүй бүтнээрээ олдож Монголын түүхэн дэх хамгийн үнэ цэнэтэй олдвор болсон юм.

Өнөөдөр тус судалгааны баг малтлага судалгааны ажлын үр дүн, тайланг танилцууллаа.

Мөн 2024 онд малтлага судалгааны ажил үргэлжлэн хйигдэх ба тус газрын хамгийн томоохон булшийг судлахаар болж аймаг орон нутгаас шаардлагатай дэмжлэг санхүүг шийдэж өгөхөөр болжээ.

Малтлага судалгаанд тулгуурлан дурсгалт газар дээр хээрийн ИЛ МУЗЕЙ байгуулах, эх орны түүхийг ирээдүй хойч үедээ үнэн зөвөөр нь өвлүүлэн үлдээх үндсэн зорилготойгоор манай Аймаг хосгүй үнэт олдворыг өөрсдийн хамгаалалтад авчээ. Ингэснээр манай аймагт түүх архилеогийн томоохон соёлын өв бий болно хэмээн үзэж байна.

Монгол Улсын нутаг дэвсгэрт Сяньбигийн үеийн бунхант булш нь төдийлөн олддоггүй байна. Үүнээс үүдэн Сяньбичүүд Монгол нутагт авьдарч байсан үгүй дээр эргэлзээ гарч судлаачид таамаг төдий зөрдөг байжээ. Манай аймгаас олдсоноороо түүхийн том зангилааг тайлахад яухал ач холбогдолтой талаар Т.Идэрхангай багш онцоллоо.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.