Гүүд Нэйборс ОУТББ-аас Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих зорилгоор 2023 онд Дархан-Уул аймагт хэрэгжүүлсэн“Гэрэл асаа” төслийн хаалтын арга хэмжээ өнөөдөр /2023.12.19/ зохион байгуулагдлаа.Тус төслөөр Дархан-Уул аймгийн ОИЦ, 16-р сургуулийн сэтгэл зүйн өрөөг ганцаарчилсан зөвлөгөөний өрөө, бүлгийн зөвлөгөөний өрөө, хүлээлгийн өрөө зэргээр тусгаарлан стандартын дагуу бүрэн тохижуулж хүлээлгэн өгчээ.Түүнчлэн 2250 өсвөр насны хүүхдийг хамруулсан кампанит ажлыг зохион байгуулж, 24 сургуулиас 21 сурагчдын ирүүлсэн төслийг санхүүжүүлэн ажилласан байна.Мөн 9 туршлага нэгт дэмжигчдийг шалгаруулан 24 цагийн онол практикийн хосолсон сургалтыг явуулж, туршлага нэгт дэмжигчид нь 467 орчим сурагчдад бүлгийн ярилцлагыг амжилттай зохион байгуулжээ.Хаалтын арга хэмжээнд аймгийн ИТХ-ын бөгөөд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга С.Насанбат оролцож, төслийн үр дүнг өндрөөр үнэлж буйгаа илэрхийллээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.