Сангийн сайд, Хүнс Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайд нарын 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 104/03-706/49 тоот гурвалсан гэрээний дагуу Хөдөө аж ахуйг хөгжүүлэх Олон Улсын санхүүжилттэй “Зах зээл бэлчээрийн удирдлага хөгжил төсөл”-ийн үлдэгдэл санхүүжилтийн 2.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд нийт:2.9 тэрбум төгрөгийн хүсэлт бүхий хөнгөн үйлдвэр 6, хүнсний үйлдвэр 4, газар тариалан 4, эрчимжсэн мал аж ахуй 3 нийт 17 төсөл цахимаар ирүүлжээ.Төслийн иж бүрдэл хангах шатанд 4 төсөл хасагдаж, 2.1 тэрбум төгрөгийн 13 төсөлд урьдчилсан, нарийвчилсан судалгаа хийгдэж, 1.6 тэрбум төгрөгийн 10 төсөл /10 аанб/ дэд хорооны хуралд оролцож байна.Шууд дамжуулалтыг Дархан-Уул аймаг /Facebook/ цахим хаягаар нээлттэй явуулж байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.