Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь Салбар зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 140 дүгээр тогтоолын дагуу 15 байгууллагын 27 албан хаагчид өнөөдөр

төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.

Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын 9 дэх хэсэгт заасны дагуу хамгийн ахмад нь Монгол Улсын төрийн захиргааны албан хаагчийн тангаргийг дээдлэн дууддаг.

Журмыг дагуу аймгийн ИТХ-ын Хурлын ажлын албаны Зохион байгуулалт, олон нийтэй харилцах хэлтсийн Хурлын зохион байгуулалт, иргэний танхим хариуцсан мэргэжилтэн Доржын Гантулга тангарагыг уншиж бусад дагалдлаа.

Албан хаагчид төрийн сүлдэндээ мэхийн ёсолж, эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахин, албан үүргээ үнэнч шударгаар биелүүлж ажиллахаа тангараглаж, тангаргийн бичигт гарын үсэг зурж батламжаа гардан авлаа.

Ёслолын арга хэмжээнд Салбар зөвлөлийн дарга, гишүүд, аймгийн Засаг даргын эрхлэх асуулдлын хүрээний агентлагийн дарга нар, сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нар, төрийн албан хаагчид, хамт олон, тэдгээрийн гэр бүлийн төлөөлөл хүрэлцэн ирж баярыг хуваалцлаа.

Төрийн захиргааны албан хаагчийн тангаргаа өргөсөн нийт алба хаагчдадаа баяр хүргэе.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.