Найрамдлын гэх тодотголтой Дархан-Уул аймаг нь дэлхийн олон хотуудтай найрамдалт харилцаатай ажилладаг билээ. Энэ хүрээнд манай аймаг болон БНСВУ-ын Фу То муж хооронд харилцаа тогтоох, “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулах талаар болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцохоор Бүгд найрамдах социалист Вьетнам улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Зоан Хань Дам Дархан-Уул аймагт албаны айлчлал хийлээ.

БНСВУ-ын Фу То муж нь 1,620,000  хүн амтай, аж үйлдвэр газар тариалан мал аж ахуй хөгжсөн зам тээврийн зангилаа болсон эртний соёлтой Вьетнамын өвөг дээдсийн нутаг юм.

Манай аймгийн үндсэн нөхцөл байдал, чадавх болон давуу талыг судалсны үндсэн дээр зам тээвэр мал аж ахуй, газар тариалан боловсрол эрүүл мэнд гээд боломжтой бүхий л чиглэлд хамтран ажиллаж, хамтын ажиллагааг эхлүүлэх хүсэлтэй байгаагаа Элчин сайд илэрхийллээ.

Дархан-Уул аймаг нь хамтын санамж бичгийг 25 хоттой үзэглэсэн байдаг.

БНСВУ-ын Фу То мужтай цаашид нарийвчилсан уулзалтуудыг хийж хамтран ажиллах чиглэлийг тодорхойлж хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулахад бүхий л боломжоороо дэмжин ажиллана гэж аймгийн удирдлагууд уламжилсан юм.

Мөн ирэх онд 2 улсын найрамдалт харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиох учраас энэ үеэр санамж бичгийг үзэглэхэд тохиромжтой цаг хэмээн үзэж байна гэлээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.