Аймгийн ИТХ-ын даргын 2023.11.17-ны өдрийн А/18 дүгээр захирамжаар аймгийн ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 19 дүгээр хуралдааныг 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр зарлан хуралдуулахаар шийдвэрлэсэн.Тус хуралдаанаар“Аймгийн 2023 оны төсөвт зохицуулалт хийх тухай”, “Аймгийн 2022 оны төсвийн гүйцэтгэл, 2024 оны төсөв батлах тухай” зэрэг нийт 10 асуудлыг хэлэлцэх юм.Аймгийн Засаг дарга Б.Азжаргал болон бусад албаны хүмүүс өнөөдөр /2023.11.20/ аймгийн ИТХ-ын Төсөв, санхүү, эдийн засгийн хөгжлийн хорооны дарга З.Бадрал, Төрийн аудитын газрын дарга Ш.Мөнхбаяр болон ажлын албанд 2024 оны төсвийн төслийг өргөн барилаа.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.