Дархан хотын хог хаягдлын менежментийг сайжруулах ажлын хүрээнд Дархан сумын 10 дугаар баг “Оргил -Өөдөө” сууц өмчлөгчдийн холбооны хариуцсан 5.3, 5.7-р байруудын 260 гаруй өрхийн хог хаягдлыг түр хадгалах, ангилан ялгах “Баялаг цэг” өнөөдөр /2023.11.02/ нээгдэж байна.Энэхүү арга хэмжээг европын Холбооны “Найрамдал” төсөл санхүүжүүлж, Дархан сумын 10 дугаар багийн ахмадууд хариуцан цаашид “Дархан хоггүй ирээдүй ТББ” иргэдэд сургалт нөлөөллийн ажлыг хийх юм.Ийнхүү энэ цаг мөчид Дархан хотод анхны “Баялаг цэг” шинээр үүд хаалгаа нээж, Дарханчууд хогоо ангилан ялгах, эдийн засгийн эргэлтэд оруулах байгууламжийг ажиллуулж эхлэлээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.