Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Дархан Дархан-2032” хөтөлбөрийн хүрээнд Зулзагын голын нарсан ойг тэлэх ойжуулалтын ажлыг өнөөдөр зохион байгууллаа. Мод тарих ажлыг “Домогт Шарын гол” ХХК ойн мэргэжлийн байгууллага гүйцэтгэж байгаа бөгөөд өөрийн мод үржүүлгийн газарт үрээр ургуулсан 10-15 настай 2000 ширхэг нарс мод тарьж төгөл бий болгох юм.Өнөөдөр нийт 1000 орчим нарс модны суулгацыг суулгаж усалгаа хийсэн бол цаашид тус талбайг нарс модоор дүүргэж гадна талд нь навчит мод тариалж хамгаалах ажээ.Цаашид нарсан ой санг нэмэгдүүлэх, Сэлэнгэ аймагт бий болгосон төгөлтэй дүйцэхүйц хэмжээнд хүргэх зорилт дэвшүүлэн ажиллаж буйг аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн У.Мөнхзул онцолж байлаа.Дээрх байгууллагын ажилтан, алба хаагчдад “Домогт Шарын гол” ХХК-ийн захирал З.Оюунтуяа мод хэрхэн тарих, ургуулах аргачлалыг танилцуулж заавар зөвлөмж өглөө. Мод тарих маш амархан. Харин түүнийг арчилж ургуулна гэдэг маш том хариуцлага байдаг. Тиймээс тарьсан модоо ургуулахын төлөө хүн бүхэн хичээх хэрэгтэйг сануулж байлаа.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.