Дархан хотын Баярын өдрийг тохиолдуулан олон талт үйл ажиллагаа зохион байгуулж байна. Үүний нэг нь аймгийн музейн Их танхимд “Дархан хотод дурсгав” нэртэй үзэсгэлэнг анх удаа дэлгэв.Хотын баярыг тохиолдуулан аймгийн Засаг дарга Б.Азжаргалын санаачилгаар ЗДТГ болон аймгийн Засаг даргад гадаад дотоодын зочдоос дурсгасан дурсгалын зүйлийг музейн сан хөмрөгийг арвижуулах зорилгоор аймгийн музейд бэлэглэжээ.Нийт 20 гаруй бүтээл дэлгэсэн бөгөөд уран зураг, уран баримал, модон сийлбэр, марк, уран зургууд үзэгчдийн хүртээл болж байна.Үзэсгэлэнг Дархан хотын баярыг тохиолдуулан ЕБС, СӨБ-ын байгууллагуудад хувиарын дагуу үзүүлэн өнөөдрийн байдлаар 1515 үзэгч үзээд байгаа юм.Эдгээр бүтээлүүдээс онцлог хийгээд хамгийн үнэ цэнтэйд Европын холбооны төлөөлөгчдийн дурсгасан МЭӨ хоёрдугаар зууны үеийн бэлгэ тэмдэг болсон “Ээмэгт тагтаа” дэлгэж буйг аймгийн Музейн захирал Д.Жамбалдорж онцолж байлаа.Цаашид Музей, номын сангийн цогцолбор барилга ашиглалтад орох үед “Дархан хотод дурсгав” булан нээхээр төлөвлөж байгаа аж.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.