Дархан хот үүсэн байгуулагдсаны 62 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй үйл ажиллагааны нэг нь Дархан Марафон-2023 юм.Энэ жилийн бүх нийтийн гүйлтэд 20 гаруй байгууллагын 300 гаруй хүн оролцож 5км замыг туулж байна. Өөрийгөө ялан дийлж барианд орох нь марафон гүйлтийн гол зорилго байдаг гэж мэргэжлийнхэн үздэг.Марафоноос насанд хүрэгчид, өсвөр үе гэсэн хоёр насны ангилалаас тус бүр эхний 10 бариаг шалгаруулан шагнах юм.Амралтын өдөр байгууллага хамт олон, гэр бүл, найз нөхдөөрөө цэвэр агаарт гүйж чөлөөт цагаа спортлог өнгөрүүлж буй иргэддээ #баярлалаа.Арга хэмжээний нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан болон албаны бусад хүмүүс оролцон амжилт хүслээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.