Дархан-Уул аймгийн Засаг даргын нэрэмжит оны шилдэг шүлэг шалгаруулах уламжлалт “Гал өд” яруу найргийн наадам Дархан хотын 62 жилийн ойг угтан өнөөдөр /2023.10.14/ Залуучууд театрт зохиолч, яруу найрагч, шүлэг найраг сонирхогчдын дунд амжилттай зохион байгуулагдлаа.Яруу найргийн наадамд 18 хүн шүлэг яруу найргаар оролцож 220 гаруй хөгжөөн дэмжигч, үзэгч нар хамрагдлаа.Шүүгчээр: МУСГЗ Cэтгүүлч, зохиолч Б.Норовсамбуу, СГЗ Ц.Цэнд, СГЗ Н.Хунлууз нар ажиллалаа.Хөтлөгчөөр: МУСТА, МЗЭ-ийн гишүүн, шог зохиолч, шог зураач Д.Мянганзам хөтлөн явуулав.“Гал өд” яруу найргийн наадмын дүрмээр 1 дүгээр шатанд оролцсон 18 хүнээс 2 дугаар шатанд 8, 3 дугаар шатанд 5 хүнээр тус тус шалгаруулж Тусгай байраас Тэргүүн байр хүртэл 5 байр эзлүүлэн шагнал, мөнгөн шагналаар шагналаа. Үүнд:1.Тэргүүн байр- Т.Банзрагч “Буй болно”2. Дэд байр- Б.Хатанзаяа “Эрх чөлөөний далавч”3. Гутгаар байр- Д.Энх-Октябрь “Ханьдаа”4. Тусгай байр-Ч.Энхтуяа “Бүсгүй заяа”5. Тусгай байр-Д.Баярмаа “Аав минь”Тус наадмын үеэр Дархан-Уул аймгийн Хүүхдийн номын ордноос хөгжөөн дэмжигч, үзэгч нарт сугалаа сугалуулан наадмын дундуур “Гал өд” номын 3 дугаар боть номын дээжийг 27 хүнд, супер шагнал Номын багц сугалааг 3 хүний дунд тус тус зохион байгуулсан юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.