Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн өнөөдөр /2023.09.29/ Дархан-Уул аймагт ажиллаж Залуучууд театрын өмнөх Найрамдал талбайд зохион байгуулагдсан Хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийн болон хүнсний ногооны үзэсгэлэн худалдааг сонирхож салбарын үйлдвэрлэгч иргэн, ААНБ, дилер компаниудын төлөөлөлтэй уулзан санал бодлыг нь сонслоо.Хүнсний хувьсгал аяны хүрээнд ХАА-н үйлдвэрлэл эрхэлдэг ААН-д хөнгөлөлттэй зээл тусламжид хамрагдаж үйл ажиллагаа, үйлдвэрлэлээ өргөжүүлэх, хөгжүүлэх боломж нэмэгдэж байгааг үзэсгэлэн худалдаанд оролцогчид хэлж байлаа. Аймгийн хэмжээнд 277 ААН 61.5 тэр бум төгрөгийн зээлд хамрагдсан байна. Ногооны урамшуулалд 265 ААН, иргэн 1.1 тэр бум төгрөгийн урамшуулал авчээ.Цаашид зээлийн батлан даалтын тал дээр илүү уян хатан бодлого, дэмжлэг хэрэгтэй байна гэв.Үзэсгэлэн худалдаанд дөрвөн ААН-ын 20 гаруй хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж, төмс хүнсний ногоо эрхлэгч найман ААН, иргэдийн эх орны хөрсөнд тарьж ургуулсан бүтээгдэхүүнүүд дэлгэгдсэнтэй төрийн тэргүүн танилцсан юм.

ISOГадаад харилцааДархан 60 жилДүрстэй мэдээУулзалт хурлын мэдээҮйл явдлын мэдээФото мэдээЯрилцлага;

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.