Монгол Улсын Засгийн Газар болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн Босголт, Зээлийн Банкаар дамжуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” II, III төслийн Удирдах хорооны ээлжит хурал боллоо.

Хурлаар 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг хагас жилийн байдлаар дүгнэн, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар гишүүд санал солилцлоо. Мөн төслийн хэрэгжилтийн явцад тулгарч буй бэрхшээл, асуудлыг хэлэлцсэний дүнд төслийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулан, тодотгол хийж, төслийн үйл ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэн батлуулахаар шийдвэрлэв. Удирдах хорооны даргын зүгээс төслийн цаашдын үр ашгийг нэмэгдүүлэхэд илүү анхаарах, худалдан авах ажиллагааг эрчимжүүлэхийг чиглэл болгон хурлаас гарсан шийдвэрийн хэрэгжилтийг ханган ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгав.

Төслийн I шатыг Монгол орны Хангайн, Төвийн болон Зүүн бүс дэх Улсын Тусгай Хамгаалалттай Газруудад хэрэгжүүлсэн бол төслийн II болон III үе шатыг 2020-2027 онд Монгол орны баруун болон баруун өмнөд говийн хэсэгт Увс, Ховд, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай аймгийн 50 сумдыг экосистем, байгаль орчин нийгэм эдийн засгийн ижил төстэй байдлаар нь бүс нутаг болгон цогц байдлаар хөгжүүлэхээр зорьж ажиллаж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайд, Төслийн удирдах хорооны дарга М.Ганбаатар ахалсан Удирдах хорооны хуралдаанд ХБНГУ-ын Сэргээн босголт зээлийн банк (KFW)-ны Монгол дахь зохицуулагч Др. Г.Эрдэнэбаясгалан, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын дарга, төслийн захирал Н.Баатарцогт, тус яамны Уур амьсгалын өөрчлөлт, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам, Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн Б.Бямба-Эрдэнэ, Хан Хэнтийн УТХГ-ын хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад ”Байгаль орчны иргэний зөвлөл” ТББ-ын мэргэжилтэн А.Гансаруул, төслийн зохицуулагч М.Болдбаяр, төслийн зөвлөх багийн техникийн ахлах зөвлөх Др. Александер Градель, дэд ахлах зөвлөх Др. П.Галрагчаа болон төслийн зөвлөх баг, төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнууд оролцлоо.МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛШИНЭ МЭДЭЭ7 ХОНОГИЙН ТОЙМАЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГЭРЭЛ ЗУРГУУДЗАРЛАЛЦАГ ҮЕИЙН МЭДЭЭОНЦЛОХ МЭДЭЭВИДЕО МЭДЭЭ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.