ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2023 оны 07 сарын 07 өдөр


Тендер шалгаруулалтын нэр: “Баруун бүсийн болон сонгогдсон ТХГН-ийн 7
хамгаалалтын захиргааг бусад тээврийн хэрэгслээр хангах”


Тендер шалгаруулалтын дугаар: БОЯБХУАӨДЗТөсөл/202301009


Тендер шалгаруулалт нь дараах багцтай:
1 дүгээр багц: “Завь, 4 дугуйт мотоцикл” нийлүүлэх
2 дугаар багц: “Машин, трактор” нийлүүлэх
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хэрэгжүүлж буй “Биологийн олон янз
байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” BMZ No.: 201667054,
No.: 201868272 төсөл нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Баруун бүсийн болон
сонгогдсон ТХГН-ийн 7 хамгаалалтын захиргааг бусад тээврийн хэрэгслээр хангах”
тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан
байна.

Үүнд:
- Сүүлийн 2 жил (2021, 2022 он)-үүдийн нийт борлуулалтын орлогын нийлбэр
нь тендерийн тухайн багцын төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна.;
- Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2021, 2022 онуудын жилийн эцсийн
аудитлагдсан санхүүгийн тайлан;
- Тендерийн хамт тендерийн тухайн багцын төсөвт өртгийн 0.5 хувьтай
тэнцэх хэмжээтэй тендерийн баталгааг еврогоор ирүүлнэ;
- Сүүлийн 3 жил /2021, 2022, 2023/-д тендерийн тухайн багцын төсөвт
өртгийн 30 хувьтай дүйцэхүйц үнэ бүхий ижил төстэй барааг аль нэг жилд
үндсэн гүйцэтгэгчээр нийлүүлсэн 1-ээс доошгүй гэрээг ирүүлэх
шаардлагатай. Гэрээ, гэрээ дүгнэсэн акт болон захиалагчийн
тодорхойлолтын хамт ирүүлэх шаардлагатай.

Тендерийн баримт бичгийг албан бичгээр /төлбөр төлсөн баримтын хуулбарыг хавсарган/
хүсэлт гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр хэвлэмэл эсвэл цахим хэлбэрээр 50,000
төгрөгийг дараах дансанд тушааж, төсөл хэрэгжүүлэх нэгжийн доорх хаягаас худалдан
авна.
Дансны мэдээлэл:
Банк: Төрийн сан банк
Дансны дугаар: 100900013003
Хүлээн авагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам
Регистрийн №: 9085084
Гүйлгээний утга:  БОЯБХУАӨДЗТөсөл/202301009, Хуулийн этгээдийн нэр
Тендерийг 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 15 цаг 00 минутаас өмнө доорх
хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан тендерийг тухайн
өдрийн 15 цаг 30 минутад Монгол Улс, Улаанбаатар 15160, Хан-Уул дүүрэг, 3 дугаар
хороо, Б.Шаравын гудамж 6, “Хан-Уул” цамхаг, 1201 тоотод нээнэ.
Тендер хүлээж авах хаяг:
“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төсөл
Монгол Улс, Улаанбаатар 15160, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Б.Шаравын гудамж 6,
”Хан-Уул” цамхаг, 1201 тоот. Холбоо барих утас: 70140156, 70140166

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.