ГЭРЭЭ ШУУД БАЙГУУЛАХ ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр

Гэрээ шууд байгуулах төсөл, арга хэмжээний нэр, дугаар: “Байгаль орчинд нөлөөлөх
байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад дэмжлэг үзүүлэх” № ГШБ-
M04/1823

Захиалагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Санхүүжүүлэгч: ХБНГУ-ын Сэргээн босголт, Зээлийн банк (КfW)

Төслийн нэр: “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан
зохицох II, III” төсөл BMZ №201667054, 201868272

Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар
хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд ХБНГУ-ын Сэргээн босголтын зээлийн
банк (КfW)-аар дамжуулан тус яамны хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг
хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” BMZ No.201667054, 201868272
төслөөс зарлаж буй “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулахад дэмжлэг үзүүлэх” зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч сонгон шалгаруулах
гэрээ шууд байгуулах тендерт эрх бүхий хуулийн этгээдийг саналаа ирүүлэхийг урьж байна.

Тус зөвлөх үйлчилгээний зорилго: Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Байгаль орчинд
нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль болон бусад үнэлгээтэй холбогдолтой эрх зүйн
актуудад Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу хийгдсэн холбогдох судалгаануудад
үндэслэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн
найруулгын төсөл хуулийн үзэл баримтлалын төсөл боловсруулна.
Тендерт оролцогч хуулийн этгээд нь саналаа ирүүлэхдээ Санхүүжүүлэгчээс тавигдсан
шаардлагыг хангасныг нотлох дараах баримт бичгийг хавсаргасан байна.

Үүнд:
(1) Хүчин төгөлдөр улсын бүртгэлийн гэрчилгээний эхээс хийсэн хуулбар хувь;
(2) Байгууллагын дэлгэрэнгүй танилцуулга;
(3) Татварын цахим тайлангийн системээс авсан татварын тодорхойлолт ирүүлэх ба
энэхүү тодорхойлолтын хүчинтэй хугацаа нь санал нээсэн өдрийн байдлаар хүчин
төгөлдөр байх (МУ-ын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендер
нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн байх);
(4) Шүүхийн төрөлжсөн архивын тодорхойлолт;
(5) Сүүлийн 2 жил (2021, 2022)-д тендерийн батлагдсан төсөвт өртгийн 80%-тай
дүйцэхүйц үнэ бүхий ижил төстэй амжилттай хийж хэрэгжүүлсэн хоёроос доошгүй
гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн актын хамт ирүүлэх;
(6) Санал болгож буй зөвлөх багийн мэргэшил, чадвар (Багийн гишүүн тус бүрийн CV,
дипломын хуулбар, ажлын туршлага, нотлох баримтын хамт ирүүлэх);
(7) Ажлын даалгавар (TOR)-т хийсэн дүн шинжилгээ, ажлын даалгаврын дагуу санал
болгож буй ажлын хуваарь, төлөвлөгөө;
(8) Техникийн санал ирүүлэх маягт (Ажлын даалгаврын Маягт: TECH-ийн дагуу);
(9) Санхүүгийн санал ирүүлэх маягт (Ажлын даалгаврын Маягт: FIN-ийн дагуу);
(10) Үүрэг биелүүлэх тухай амлалт мэдэгдэл (Ажлын даалгаврын Маягт: DoU-ийн дагуу);
Саналыг монгол хэл дээр ирүүлнэ.
Саналыг 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 10:00 цаг дотор Төсөл хэрэгжүүлэх
нэгжийн хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан саналыг тус
өдрийн 10:30 цагт Төсөл хэрэгжүүлэх нэгжийн уулзалтын өрөөнд нээнэ.
Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хаяг:

“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II,
III” Уул Цамхаг” барилга, 12-р давхар, 1201 тоот өрөө Утас: 7014-0156, 7014-0166

Саналыг мэйлээр ирүүлэхийг хориглоно.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.