Хөрсний бохирдол үүсэх гол шалтгаан нь гэр хорооллын ариун цэврийн байгууламж, хог хаягдал, боловсруулах үйлдвэрүүд, уул уурхай, тээврийн хэрэгсэл зэргээс шалтгаалан ихэс ч байна. Тухайлбал: Улсын хэмжээнд нийт 370 орчим хог хаягдлын төвлөрсөн цэгт жилдээ 3.5 сая тонн хог хаягддаг. Улаанбаатар хот жилдээ 1,4 сая тонн хог хаягдлыг 3 төвлөрсөн цэгт хүлээн авч устгадаг.

 Нийслэлийн гэр хорооллын 200 мянга гаруй өрх энгийн нүхэн жорлонгийн  ялгадас, угаадас хөрс рүү шууд нэвчиж Нийслэлийн хэмжээнд 88%-ийг нян, хөгц мөөгөнцөр илэрсэн бол гэр хорооллын орчмын хөрсний дээжийн 93 хувь нян, хөгц, мөөг илэрч бохирдуулсаар байна. Нүхэн жорлонгоос үүсэх хөрсний бохирдол нь нам гүний усанд нэвчих, үерийн усаар зөөгдөх, агаарт дэгдэх замаар хотын хүрээлэн буй орчин болон хүний эрүүл мэндэд эрсдэл үүсээд байна.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 5.1.4.1. "Гэр хорооллын нүхэн жорлонг үе шаттайгаар стандартын шаардлагад нийцүүлэх", Алсын хараа 2050" Монголын урт хугацааны хөгжлийн бодлогын 2.5.8-д "Агаар болон орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр болон хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ", 6.2.8-д "Хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах, цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ", 9.2.6-т "Хөрс хамгаалах, хөрсний бохирдлыг биологийн болон технологийн аргаар нөхөн сэргээх, экологийн ач холбогдол бүхий байршлуудад ойг нөхөн сэргээж таримал ойг улсын ойн санд худалдан авах менежментийг хэрэгжүүлнэ" гэж тус тус заасан. 

Засгийн газрын 2022 оны 264 дүгээр тогтоолоор “2023-2025 оныг Монголд Зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Нийслэл Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймаг, Улсын тусгай хамгаалалттай газар, Сав газрын захиргаануудад  БОАЖ-ын Сайдын 2023.02.28-ны 02, 03, 04 дугаартай  “Эрүүл аюулгүй-Цэвэр орчин” бүрдүүлэх арга хэмжээний хүрээнд 03 дугаар сарын байдлаар 21 аймгийн стандартын бус 909 жорлонг буулгасан байна.

Цаашид үргэлжлүүлэн 982 нүхэн жорлонг буулгахаар төлөвлөсөн. Нийт 37 ширхэг нүхэн жорлонг ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж тус тус буулгав.

Нийслэлийн хэмжээнд “CU” Сүлжээ дэлгүүр 300 салбар дэлгүүр, “GS-25” Сүлжээ дэлгүүр 157 салбар дэлгүүр нийтэд бие засах газраар үнэгүй үйлчилж байна. Хан-Уул дүүргийн 120 мянгатаас Баянзүрх дүүргийн Зүүн 4 зам хүртэл автобусны эцсийн 6 буудлын байгууламж, 10 Сити тойлетыг төр , хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд ашиглалтыг хариуцан хамтран ажиллах төсөл ирүүлэх урилга, зарыг олон нийтийн сүлжээнд тавьсан.

2022 онд бохир зөөврийн үйлчилгээ үзүүлэгч 49 иргэн, аж ахуйн нэгжийн 63 бохирын машинаас төв шугамд нийлүүлж буй бохир уснаас дээж авч лабораторийн шинжилгээ хийхэд 49 сорьц буюу 78% нь MNS 6561:2015 “Ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх хаягдал ус. Ерөнхий шаардлага” стандартаас умбуур бодисын агууламж 3-140 дахин өндөр, ХХХ-ийн агууламж 2-37 дахин өндөр бохирдолтой байна. Ирээдүйд 100000 өрхийн нүхэн жорлонг сайжруулсан ариун цэврийн байгууламж болгон өөрчилж, хоногт 5000 мбохирыг зөөврөөр төвлөрсөн системд нийлүүлсэн тохиолдолд төв цэвэрлэх байгууламжид хүлээн авч байгаа бохир усны бохирдлын ачаалал 20-30%-аар нэмэгдэнэ.

  • ЗУСЛАН БОЛОН ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦУУДЫН ЖОРЛОНГИЙН СУДАЛГАА

2022 оны 11 сарын байдлаар “Зуслангийн бүс дэх нүхэн жорлонгийн тоон судалгаа”-наас харвал нийт 27434 өрхөд 2831 нь стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламж, 11171 стандартын шаардлага хангахгүй жорлон ашиглаж байгааг гэж гарсан байна.  Мөн “Шатахуун түгээх станцуудын ариун цэврийн байгууламжийн тооллого”-ын судалгааг харахад нийт 240 шатахуун түгээх станцын ариун цэврийн байгууламжтай. Үүнээс төвлөрсөн шугамд холбогдсон 43, стандартад нийцсэн 177, стандартын шаардлага хангаагүй 20 нүхэн жорлон тоологдсон. Эдгээр шаардлага хангаагүй нүхэн жорлон бүхий 7 аж ахуйн нэгжид хугацаатай албан шаардлага өгч стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжаар сольсон байна.

  • АЖ АХУЙ НЭГЖҮҮДИЙН НҮХЭН ЖОРЛОНГИЙН СУДАЛГАА

Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 675 аж ахуй нэгж үйл ажиллагаагаа явуулдаг. Үйл ажиллагааны чиглэлээр авч үзвэл авто машин засвар 296, дугуй засвар 121, тос тосолгоо 15, машин угаалга 152, сэлбэг худалдаа 59, бусад чиглэлээр 32 байна. Үүнээс стандартын шаардлага хангаагүй 303, стандартын шаардлага хангасан 372 ариун цэврийн байгууламж байна.

  • ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ХОГИЙН ЦЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖИЙН СУДАЛГАА

Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 203 худалдааны төв, хүнс, барааны зах, модны зах үйл ажиллагаа явуулж байна. Үйл ажиллагааны чиглэлээр авч үзвэл худалдааны төв 91, барилгын материалын зах 11, хүнс, барааны зах 74, авто техникийн зах 24, модны зах 3 байна. Үүнээс хог хаягдлын цэг, тээвэрлэх гэрээтэй 157, хог хаягдлыг тээвэрлэх гэрээ байгуулаагүй 18 байна. Стандартын ариун цэврийн байгууламж 171, стандартын бус ариун цэврийн байгууламж 4 байна.

2023.03.31-Нд болсон “Жорлон” үндэсний чуулганаар хөрсний бохирдлыг бууруулах, урьдчилан сэргийлэх, хөрс хамгаалах, гэр хороолол болон аялал жуулчлалын бүс, автозамын дагуух үйлчилгээний цогцолбор, нийтийн ариун цэврийн байгууламжийн тоог нэмэгдүүлэх, хууль, эрх зүйн орчныг шинэчлэх, хөрсний бохирдлыг бууруулах, урьдчилан сэргийлэх, байгальд ээлтэй, стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийн технологийн оновчтой шийдлийг түгээн дэлгэрүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, цаашид авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээг тодорхойлох талаар дараах зөвлөмж гарсан. Зөвлөмжийг холбогдох газруудад хүргүүлж, хэрэгжилтийн биелэлтийг энэ оны эцэст дүгнэнэ.

Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр АХБ, БОАЖЯ, хамтран хэрэгжүүлж буй “Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах замаар хөрсний бохирдлыг бууруулах” МОН-9189 төслийг СХД-ийн 6, 7 дугаар хороонд, БЗД-ийн 27 дугаар хороонд хэрэгжүүлж нийт 1,500 ширхэг сайжруулсан ариун цэврийн байгууламжийг барьж суурилуулсан.

ОББҮХ-ноос Нийслэлд нийт 3050 нүхэн жорлонг шинэчлэх ажлыг хийж байна. Үүнд БЗД-ийн 21-р хороонд  200 ширхэг, ЧД-ийн 7, 17,18,19-р хороонд  400 ширхэг, СБД-ийн 15,16,17,20-р хороонд 400 ширхэг, Орхон аймаг Баян-Өндөр сум 1000 ширхэг MNS 5924:2019 стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийг тус тус хийж байна гүйцэтгэлийн явц 70 хувьтай.

Улсын хэмжээнд 47.627 га талбайд иргэд, аж ахуй нэгж байгууллагуудын нийт 43.627 хүн, 57.867 тонн хог хаягдлыг цэвэрлэж төвлөрсөн хогийн цэгт шилжүүлсэн байна.

Улсын хэмжээнд зүй бусаар болон байгалийн гамшгийн улмаас хорогдсон мал, амьтны 67.029 сэг зэмийг мал эмнэлгийн байгууллагын хяналтын доор халдваргүйжлийг хийж, булшилсан.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.