УИХ-ын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар “Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулга” хэлэлцэн батлагдсантай уялдуулан хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсгийн хэрэгжилтийг хангаж “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН МЭРГЭЖЛИЙН ХОЛБОО”-г байгуулах зорилгоор Бүх нийтийн анхдугаар хурлыг зохион байгуулах гэж байна.

  • ХУРАЛ БОЛОХ ОГНОО: ​​​2023.07.07

БҮРТГЭЛ ХИЙХ ХУГАЦАА: 2023.06.28-2023.07.04 хүртэлХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ БАЙРШИЛ:​ Улаанбаатар зочид буудлын хурлын танхим

  • ХУРАЛД ОРОЛЦОГЧДОД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

Аялал жуулчлалын мэргэжлийн холбоог үүсгэн байгуулах бүх гишүүдийн хуралд хууль батлагдсан өдрөөс өмнө байгуулагдан аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа дараах шаардлагыг хангасан тур оператор, аяллын агент, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага оролцоно.Үүнд:1. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /цахим/;2. Гүйцэтгэх захирлын иргэний үнэмлэхний хуулбар /цахим/;3. Харьяалах татвар, нийгмийн даатгалын албаны тодорхойлолт /цахим/;

Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь өөрийн танилцуулга /CV/-аа хурал болох өдрөөс 48 цагийн өмнө ажлын хэсэгт албан ёсоор ирүүлсэн байна.

  • ХУРЛЫН БҮРТГЭЛ:​​​ Бүх нийтийн хуралд оролцох хүсэлтэй байгууллага хуулийн дагуу материалаа бүрдүүлэн дараах цахим линкээр орж бүртгүүлнэ.
https://docs.google.com/.../1jXiZFxOk8Wfus9aVAHBudfj.../edit
  • ХУРЛААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:

1. Нийтийн эрх зүйн байгууллагын бүх нийтийн хурлыг тэргүүлэгчид, удирдлагыг сонгох2. Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны дүрэм батлах3. Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Ерөнхийлөгч, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийг сонгох

  • ХУРАЛД ОРОЛЦОГЧДЫН ТАНИЛЦАХ МАТЕРИАЛ:

1. Бүх нийтийн хурлыг зохион байгуулах тухай БОАЖ-ын сайдын тушаал2. Нийтийн эрх зүйн байгууллагын бүх нийтийн хурлыг зохион байгуулах журам3. Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны дүрмийн төсөлДэлгэрэнгүй мэдээллийг хурал зохион байгуулах ажлын хэсгийн 51-267010 дугаарт холбогдож авна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.