Төслийг захиалагч байгууллага:
Засгийн газрын тусгай сан “Байгаль орчин, уур амьсгалын сан”


1. Төслийн зорилго:
“Засгийн газрын тусгай сангийн тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.1-7.3.12 дахь заалтад
нийцсэн, байгаль орчинг хамгаалах, нөхөн сэргээхэд чиглэсэн байна.


2. Төсөлд тавигдах шаардлага:
2.1 Төсөл гүйцэтгэгч нь байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, тухайн гүйцэтгэж
буй төслийг хэрэгжүүлэх хүний нөөцийн чадавхитай байх;
2.2 Санаачилсан төслийг нь хуульд заасан тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд гүйцэтгэхээр бол
төсөл гүйцэтгэгч нь тухайн чиглэлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй байх, эсвэл
тухайн чиглэлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй байгууллагатай төслийн хүрээнд
хамтран ажиллах гэрээтэй байх;


2.3 Төслийн баримт бичгийн бүтэц бүрэлдэхүүнийг бүрэн хангасан байх. Үүнд:
­ Үндэслэл
­ Зорилго
­ Зорилт
­ Төслийн үр шимийг хүртэгсэд
­ Гарах үр дүн
­ Үйл ажиллагааны төлөвлөгөө
­ Хэрэгжүүлэх хугацаа, үе шатууд
­ Төслийн төсвийн зарцуулалт
­ Төсөл хэрэгжүүлэхэд тохиолдож болох эрсдэлүүд, түүнийг даван туулах арга
­ Төслийн давуу болон сул талууд
­ Төслийн үйл ажиллагааг тайлагнах


2.4 Өмнө байгаль орчны салбарт төсөл хэрэгжүүлсэн бол гэрээ болон гэрээ дүгнэсэн актыг
хавсаргах;
2.5 Төсөл хэрэгжүүлэхэд шаардагдах нийт зардлын 20-30 хувийг өөрийн хөрөнгөөр
санхүүжүүлэхээр бол давуу тал болно.
3. Төслийн хамрах хүрээ:
Төсөлд нийслэл, орон нутгаас холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж,
хоршоо, нөхөрлөл, иргэн(зөвхөн зөвлөх үйлчилгээ) оролцох боломжтой.


4. Төслийн санхүүжилт:
­ Төсөлд 20,000,000 (хорин сая) хүртэл төгрөгийн санхүүжилтийг олгох боломжтой.
­ Ажилтны цалин, үндсэн хөрөнгө худалдан авах зардлыг санхүүжүүлэхгүй.


5. Төсөл хүлээн авах хугацаа:
2023 оны 06 дугаар сарын 19-нээс 2023 оны 06 дугаар сарын 30


6. Төслийн сонгон шалгаруулалт:
Шаардлага хангасан 8-аас доошгүй төслийг Байгаль орчин, аялал жуучлалын сайдын
тушаалаар байгуулсан ажлын хэсэг сонгон шалгаруулна. Ажлын хэсэг нь үйл ажиллагаандаа
“Байгаль орчин, уур амьсгалын сангийн санхүүжилтээр хэрэгжих төсөл, арга хэмжээг сонгон
шалгаруулах, санхүүжүүлэх журам”-ыг мөрдлөгө болгоно.


7. Сонгон шалгаруулалтын үр дүнг зарлах: 2023 оны 07 дугаар сарын 24 (Даваа)

8. Бүрдүүлэх материал, төсөл хүлээн авах эцсийн хугацаа: Төсөлд оролцох байгууллагууд дараах материалыг бүрдүүлэн 2023 оны 06 дугаар сарын 30-ны
17:00 цагаас өмнө бичгээр ирүүлнэ үү.

Үүнд:
­ Хүсэлт болон байгууллагын танилцуулга
­ Аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээ (эх хувь)
­ Дэмжигч байгууллагын хүсэлт (төрийн байгууллага)
­ Төслийн баримт бичгийн бүтэц бүрэлдэхүүнийг бүрэн хангасан төсөл
Дээрх материалыг бүрэн гүйцэт бүрдүүлсэн тохиолдолд материалыг хүлээж авна.
Баримт бичиг нь тамга тэмдэг, гарын үсгээр баталгаажсан байна.
Хугацаа хожимдсон материалыг хүлээн авахгүй.
Бусад эх үүсвэрээс санхүүжилт авсан тохиолдолд сангаас санхүүжүүлэхгүй болно.


9. Холбоо барих хаяг, лавлах утас:
Хаяг байршил: Монгол улс, Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг 11-р хороо, Зайсан 9,
Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн байр 301 тоот


Утас: 91991818, 90092591

Мэйл хаяг: ecfund2023@gmail.com, Цахим хуудас: ecfund.mn

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.