Огноо: 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: “ТХГН-ийн Орчны бүсийн сумдын сургуулийн эко кабинет
байгуулах тавилга, компьютер, тоног төхөөрөмжөөр хангах”
Тендер шалгаруулалтын дугаар: БОЯБХУАӨДЗТөсөл/202301006
Тендер нь багцгүй.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг
хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төсөл эрх бүхий тендерт
оролцогчдоос “ТХГН-ийн Орчны бүсийн сумдын сургуулийн эко кабинет байгуулах
тавилга, компьютер, тоног төхөөрөмжөөр хангах” тухай битүүмжилсэн тендер
ирүүлэхийг урьж байна.
- Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
- Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан
байна. Үүнд:
- Сүүлийн 2 жил (2021, 2022)-үүдийн нийт борлуулалтын орлогын нийлбэр нь
тендерийн төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна;
- Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2021, 2022 онуудын жилийн эцсийн
аудитлагдсан санхүүгийн тайлан;
- Тендерийн хамт тендерийн төсөвт өртгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээтэй
тендерийн баталгаа ирүүлнэ;
- Сүүлийн 3 жил /2021, 2022, 2023/-д тендерийн төсөвт өртгийн 50 хувьтай
дүйцэхүйц үнэ бүхий ижил төстэй барааг аль нэг жилд үндсэн гүйцэтгэгчээр
нийлүүлсэн 2-оос доошгүй гэрээг ирүүлэх шаардлагатай. Гэрээг актуудын
хуулбарын хамт ирүүлэх шаардлагатай;

Тендерийн баримт бичгийг албан бичгээр /төлбөр төлсөн баримтын хуулбарыг хавсарган/
хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр хэвлэмэл эсвэл цахим хэлбэрээр 50,000
төгрөгийг дараах дансанд тушааж, төсөл хэрэгжүүлэх нэгжийн доорх хаягаас худалдан авч
болно.
Дансны мэдээлэл:
Банк: Төрийн сан банк
Дансны дугаар: 100900013003
Хүлээн авагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам
Регистрийн №: 9085084
Гүйлгээний утга:  БОЯБХУАӨДЗТөсөл/202301006, Хуулийн этгээдийн нэр
Тендерийг 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 15 цаг 00 минутаас өмнө доорх
хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан тендерийг тухайн
өдрийн 15 цаг 30 минутад Монгол Улс, Улаанбаатар 15160, Хан-Уул дүүрэг, 3 дугаар
хороо, Б.Шаравын гудамж 6, ”Хан-Уул” цамхаг, 1201 тоотод нээнэ.
Тендер хүлээж авах хаяг:
“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төсөл
Монгол Улс, Улаанбаатар 15160, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Б.Шаравын гудамж 6,
”Хан-Уул” цамхаг, 1201 тоот. Холбоо барих утас: 70140156, 70140166

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.