Огноо: 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр

·         Захиалагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам

·         Төслийн нэр: “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” төсөл BMZ №201667054, 201868272;

·         Тендер шалгаруулалтын нэр, дугаар: “Тусгай хамгаалалттай газар нутгийн Орчны бүсийн сумдын сургуулийн “Эко танхим”-ыг сургалтын гарын авлага, багаж хэрэгслээр хангаж, сургалт зохион байгуулах” №MONNCB-БОЯБХУАӨДЗТөсөл/202301005

Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хооронд байгуулсан буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн босголтын зээлийн банк (КfW)-аар дамжуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хэрэгжүүлж буй   “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” төслөөс “Тусгай хамгаалалттай газар нутгийн Орчны бүсийн сумдын сургуулийн “Эко танхим”-ыг сургалтын гарын авлага, багаж хэрэгслээр хангаж, сургалт зохион байгуулах” №MONNCB-БОЯБХУАӨДЗТөсөл/202301005 зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийг зарлаж байна. Сонирхож буй эрх бүхий хуулийн этгээдийг дэлгэрэнгүй жагсаалтад сонирхлоо илэрхийлэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй жагсаалтад сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй хуулийн этгээд монгол хэлээр дараах материалыг 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 10 цаг 00 минут дотор доорх хаягаар  ирүүлнэ үү. Үүнд:

-             Сонирхлоо илэрхийлсэн албан бичиг;

-             Байгууллагын хүчин төгөлдөр улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувиас хийсэн хуулбар;

-             Байгууллагын дэлгэрэнгүй танилцуулга;

-             Санал ирүүлж буй өдөр хүчин төгөлдөр байх татварын цахим тайлангийн систем (www.e-tax.mta.mn)-ээс авсан татварын тодорхойлолт;

-             Шүүхийн төрөлжсөн архивын тодорхойлолт;

Сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авах хаяг:

“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” төсөл

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан уул дүүрэг 3-р хороо, Б.Шаравын гудамж 6, “Хан Уул Цамхаг” барилга, 12-р давхар, 1201 тоот өрөө, Утас: 7014-0156, 7014-0166

Саналыг мэйлээр ирүүлэхийг хориглоно.МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛШИНЭ МЭДЭЭ7 ХОНОГИЙН ТОЙМАЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГЭРЭЛ ЗУРГУУДЗАРЛАЛЦАГ ҮЕИЙН МЭДЭЭОНЦЛОХ МЭДЭЭВИДЕО МЭДЭЭ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.